COVID-19 нь цус бүлэгнүүлэгч шалтгаан нь болдог:

4 months ago
135

Товч тайлбар: 

Цусан дахь ялтас эсүүд нь КОВИД-19 буюу коронавирусын тусламжтайгаар хэт идэвхжиж зүрхний шигдээс, тархинд цус харвах болон бусад хүндрэлүүдийг үүсгэдгийг Utah Их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. 

Судалгааны үр дүн: 

КОВИД-19 вирусээр халдварлагдсан өвчтний үрэвслийн үйл ажиллагаанд голчлон оролцдог уургууд нь их хэмжээгээр нийлэгжиж цусны ялтас эсийн үйл ажиллагааг хэт их идэвхжүүлж цусны бүлэгнэлт  үүсгэдэг байх магадлалтай.

 

Энэхүү “Volcano-plot” галт уул хэлбэрийн диаграммд Ковид-19 халдвартай бүлэг болон эрүүл бүлгийн хүмүүсийн захын цусны ялтас эсэнд хийсэн РНХ-секвинс шинжилгээний үр дүнд илэрсэн генүүдийн идэвхжилийг харуулав. Энэхүү диаграммыг R програмчлалын тусламжтайгаар дүрсэлсэн болно.

 

Судалгааны арга, аргачлал:

Сорьц авах:

Utah Их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй КОВИД-19 вирусээр халдварлагдсан нийт 41 өвчтөн судалгаанд хамрагдсан бөгөөд тэдний хураагуур судаснаас цусны дээж авч өвчтнүүдийн нас болон хүйстэй ижил мөн адил тооны эрүүл бүлгийн хураагуур судасны цусны дээжтэй харьцуулсан байна.

Генийн нийлэгжлийг тодорхойлох:

SARS-CoV-2 вирус нь КОВИД-19 халдварыг үүсгэгч бөгөөд халдвартай өвчтнүүдийн цусны бүлэгнэлт нь эрүүл бүлэгтэй харьцуулахад өндөр байсан тул эрдэмтэд  SARS-CoV-2 нь цусны ялтас эсийн үйл ажиллагааг алдагдуулдаг эсэхийг тодорхойлохын тулд өвчтэй болон эрүүл бүлгийн хүмүүсийн цусны ялтас эсэнд РНХ-секвенс анализ хийж үр дүнд нь харьцангуй өндөр нийлэгжилтэй генүүд нь “MAPK нийлэгжлийн идэвхжилд” оролцдогийг тогтоожээ.  

 

Одоогоор эрдэмтэд энэхүү вирусын халдварыг эмчлэх арга замыг хайсаар байгаа юм.

Utah Их сургуулийн доктор, дэд профессор Robert A. Campbell, Ph.D хэлэхдээ: 

“Хэрвээ бид Ковид-19-н халдвар цусны ялтас эстэй хэрхэн холбогддог механизмыг бүрэн мэдсэн тохиолдолд бид энэхүү холбогдолтоос сэргийлж, цусны бүлэнг багасгах арга хэмжээг авч болох юм.”

Та энэхүү судалгааг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл доорхи холбоосоор орно уу:

Robert A. Campbell, Matthew T. Rondina, Christian Con Yost, Andrew S. Weyrich, Mark J. Cody, Li Guo, Neal D. Tolley, Aaron C. Petrey, Chris J. Stubben, Jesse W Rowley, Irina Portier, Elizabeth A Middleton, Frederik Denorme, Bhanu Kanth Manne. Platelet Gene Expression and Function in COVID-19 PatientsBlood, 2020; DOI: 10.1182/blood.2020007214

Онцлох Мэдээ

Эрэлттэй мэдээ

хуудсанд нэгдэх